Д.Сумъяабазарын Ачилтын үнийг 100 мянган төгрөг болгох саналыг НИТХ дэмжсэнгүй
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар автомашин ачилтын төлбөр 60 мянгыг 100 мянга, авто зогсоолын төлбөрийг 2000-3000 төгрөг болгон нэмэгдүүлэх саналаа НИТХ-ын даргад өргөн барьсан нь нэлээдгүй шүүмжлэл дагуулсан. 2022 оны нийслэлийн төсөвт иргэдээс торгуулиар цуглуулах мөнгөн дүнг өмнөх оны дүнгээс 2 дахин их төсөвлөж батлуулж байсан. Нийслэлийн сонгинохайрхан дүүргээс УИХ-д сонгогдож сүүлд гишүүнээсээ татгалзан байж нийслэлийн засаг дарга болсон Сумъяабазар сонгуулиар нийслэлчүүдийнхээ төлөө ажиллана гэж гоё сайхан юм ярьж сонгогдсон ч сонгуулийн дараа яг эсэргээр нь нийслэлчүүдээ торгож төсөв бүрдүүлнэ тэгэхдээ өмнөх оноос 2 дахин их торгох бодлого хэрэгжүүлж ажиллаж эхэлсэн юм.
Үнийн өсөлт, ажилгүйдэлд дарлуулж байгаа нийслэлчүүдийнхээ машины зогсоолын төлбөрийг 2-3 дахин нэмж, мөн машин ачлагын төлбөрийг 60 мянгаас 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж нийслэлчүүдийнхээ кармааруу гараа дүрж байгаад нийслэлчүүд маш дургүй байгааг Сумъяабазар дарга та мэдэрч байна уу?