БусадОнцлох мэдээ

Монгол туургатны Метаверс “GUYUK” энэ зун анхны хувилбараа танилцуулна

Техник технологийн өндөр хурдацтай хөгжлийн өнөө үед олон олон шинэ технологи шинээр төрөн, хүмүүсийн өдөр тутмын амьдрал, нийгмийн харилцааны нэг салшгүй хэсэг болсоор байна. Тухайлбал, ойрын хугацаанд дэлхийн томоохон компаниуд, залуусын анхаарлыг татах болсон нэг шинэ технологи бол метаверс юм. Монгол залуус ч мөн энэ салбарт хүч сорихоор өөрсдийн метаверсийг байгуулаад эхэлжээ. Тэдний нэг нь Guyuk метаверсийг хөгжүүлж буй залуус юм.

Тэд бүтээж буй метаверсээ эх орондоо амжилттай нэвтрүүлэх, цаашлаад дэлхий даяар тархан суугаа Монгол туургатнуудыг өөрсдийн бүтээсэн ертөнцдөө нэгтгэх, хамтдаа ажиллах, суралцах, хойч ирээдүй үедээ технологийн дэвшлийг ашиглан  түүх, өв соёлоо өвлүүлэн үлдээх эрхэм зорилготой ажиллаж байна. Guyuk метаверсийг найман зууны тэртээгээс дэлхий даяар тархан суурьшсан Монгол туургатнуудыг холбох гүүр нь болж  түүх, өв соёлоороо эргэн нэгдэх виртуал ертөнц нь байна хэмээн тодорхойлж байна.

Guyuk метаверс аялал жуулчлал, өв соёл, боловсрол, дэлгүүр, энтертэйнмент шоу тоглолт, дижитал хөрөнгийн худалдаа болон тоглоом гэсэн үндсэн чиглэлүүдээр үйлчилгээ үзүүлж, хэрэглэгчдэдээ дижитал ертөнцөд бизнес эрхлэн явуулахад дэмжин туслах зорилгоор нэмэлт олон боломжуудыг санал болгох юм байна.

Guyuk метаверсийн нутаг дэвсгэрийн газрын зураг, логог 1966 онд хэвлэгдсэн нэг төгрөгийн мөнгөн дэвсгэрт дээрх “уран” хэмээх Ц.Минжүүр гуайн урласан арслангийн дүрслэлээс санаа авч, албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ашиглаж буй ажээ.

Энэ зун тэд Guyuk метаверсийн анхны хувилбарыг танилцуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд Guyuk метаверсийн анхны хувилбарт дараах боломжуудыг бүрдүүлэх тул та ч мөн сонирхоод үзээрэй. Үүнд:

  • Өөрийн аватарыг зохион бүтээх
  • Guyuk Метаверсийн нээлтэд оролцох
  • Виртуал тоглолтонд оролцох
  • Виртуал наадамд оролцох
  • “Guyuk NFT” collection-той болох
  • Сонирхлын бүлгийн виртуал уулзалт хийх
  • Виртуал сургуулийн анхны сурагч болох
  • Дижитал үл хөдлөх, газар худалдан авах

гэх мэт.

Хэрэв тус метаверсийн Коммьюнити группт нэгдэхийг хүсвэл дараах линкээр орж холбогдоорой:  https://www.facebook.com/guyuk.metaverse/

What's your reaction?