Бусад

Украины дайнд оролцсон цэргүүдэд ахмад дайчны статус олгох хуулийг Путин баталжээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр тус улсын Украинд явуулж буй байлдааны ажиллагаанд оролцсон цэргүүдэд ахмад дайчны статус олгох хуульд гарын үсэг зуржээ.

Хуулийн төслийг Оросын парламентын хоёр танхим Лхагва гарагт хэлэлцээд олонхын саналаар дэмжсэн юм.

Ингэснээр Украины дайнаас буцаж ирсэн цэргүүд Афганистан, Сири зэрэг улсуудад байлдааны ажиллагаанд оролцсон цэргүүдийн нэгэн адил нийгмийн багц халамжийг эдлэх юм байна.

Үүнд улсаас олгох нэмэлт мөнгөн тэтгэмж, татварын хөнгөлөлт, эрүүл мэндийн даатгал зэрэг халамжууд багтах гэнэ.

Украинаас салан тусгаарласан Донбассын бүгд найрамдах улсуудын хүсэлтээр хоёрдугаар сарын 24-ний өдөр “цэргийн тусгай ажиллагаа” эхлүүлэх шийдвэрийг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гаргаж байв.

Уг ажиллагааныхаа зорилгыг Украины газар нутгийг эзлэх биш, Украины зэвсэгт хүчнийг чадваргүйдүүлж, нацист үзэл суртлаас ангижруулах замаар Донбассын ард иргэдийг хамгаалах гэж Путин тухайн үед тайлбарлаж байжээ.

What's your reaction?